Шуурхай удирдлагын штаб 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж байна
Хууль зүйн сайдын тушаалаар баталсан "Нэгдсэн удирдлагын төв, Төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын штаб, Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын бүрэлдэхүүнд 10 ажлын дэд хэсгүүд байгуулагдан тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ чиглэийн дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штаб 24 цагийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэгдсэн удирдлагын төв Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Шуурхай удирдлагын штаб Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн Ерөнхий газар дээр тус тус байгуулагдан үүрэг гүйцэтгэж АСЕМ-ын уулзалтын болон ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа юм