Д.Медеведев, А.Меркель нар Украйны асуудлаар уулзжээ
Улаанбаатар хотноо үргэлжилж буй Ази-Европын дээд хэмжээний уулзалтын хүрээнд манай улсад хүрэлцэн ирээд буй ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медеведев, ХБНГУ-ын канцлер А.Меркель нар өчигдөр уулзжээ. Энэ үеэр тэд Украйны асуудлаарх, Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ярилцжээ.
Энэ талаар Ангела Меркель "Украины зүүн бүс нутагт энхийг тогтоох Минскийн хэлэлцээний асуудлыг хэлэлцсэн. Минскийн хэлэлцээг аль болох хурдан хэрэгжүүлэх нь аль аль талуудын хувьд маш чухал" хэмээн хэлсэн талаар Риа Новости мэдээллээ.
Б.Сансар
olloo.mn