Туркийн ЭСЯ-аас мэдээлэл хийнэ
Бүгд Найрамдах Турк Улсад Улаанбаатарын 2016 оны 7 дугаар сарын 16-ны үүрээр цэргийн эргэлт хийх оролдого гарч дотоодын нөхцөл байдал тайван бус байна. Үүнтэй холбогдуулан нөхцөл байдал тогтворжтол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байхыг тус улсад оршин суугаа монгол иргэддээ анхааруулсан.
Туркэд болсон төрийн эргэлт хийх оролдлоготой холбогдуулан өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 14 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм.
П.УНДРАМ
Оллоо.мн