Хятад иргэнд 200 сая төгрөгөөр газар эзэмших гэрчилгээ олгосон асуудлыг шалгаж байна

Энэ сарын 10-нд өмч, газрын харилцааны албаны дарга 200 гаруй сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ саатуулагдсан хэрэг гарсан тухай олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байсан.  Тэгвэл Цагдаагийн алба хаагчид нотлох баримтыг хураан авч АТГ-тай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Одоогоор саатуулагдсан этгээд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.

БЗД-ийн өмч, газрын харилцааны албаны дарга Б нь БНХАУ-ын иргэн Л-д хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. Улмаар 200 гаруй сая төгрөгийн хахууль авах гэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулсан байна.

 Тэрбээр уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б,Ч, П нартай үгсэн тохиролцож, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Улмаар хэрэг үйлдсэн Б гэгч нь  БНХАУ-ын иргэн Л-д БЗД-ийн Их цуурайтын аманд газар эзэмших гэрчилгээ олгосон байсныг илрүүлсэн аж.

 

П.УНДРАМ

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button