Баруун гар тийш эргэх дүрэм хэрэгжсэнээр хөдөлгөөнд оролцогч машины тоо 20 хувиар нэмэгдэнэ

Нийслэл хотын авто замын түгжрэлийг сааруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн замын цагдаагийн газар, ЗХУТ-өөс дөнгөж сая мэдээлэл хийлээ.

 

Дэлхийн тив тивийн олон оронд тогтмол асах нэмэгдэл ногоои гэрлээр баруун гар тийш эргэхийг зөвшөөрсөн дүрэмтэй байдаг. Тухайлбал, Америк, Канад, Солонгос улсад хэрэгжүүлсэн байдаг ба Оросын холбооны улс 2013 оноос мөрдөж эхэлсэн байдаг байна.Манай улсын хувьд Улаанбаатар хотын боломжит уулзваруудад энэ хувилбарыг хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажпыг хангаж байгаа аж. Тухайлбал: Баруун дөрвөн замын уулзвар, Зүүн дөрвөн замын уулзвар, Гэсэр сүмийн уулзвар, Саппорогийн уулзварт нэмэлт тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, мэдээллийн самбар байрлуулан 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэх гэж байна.

Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байгаагаас 48 уулзвар баруун гар тийш тогтмол эргэх боломжтой аж.

талаас баруун эргэх боломжтой 12,

талаас баруун эргэх боломжтой 24,

талаас баруун эргэх боломжтой 8,

талаас баруун эргэх боломжтой 4 уулзвар байна.

Энэ өөрчлөлтийг хийснээр уулзварын нэвтрүүлэх чадвар сайжирна, дуу чимээ, агаарын бохирдол, түгжрэл буурч, эдийн засгийн хэмнэлт гарна. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл, тусгай албаны автомашины нэвтрэх чадвар нэмэгдэнэ хэмээн албаныхан тооцоолжээ.

Харин тогтмол асах нэмэгдэл ногоон гэрлээр баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч мөргүүлэх, уулзвараар зүүн гар тийш эргэх болон чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, осол гарах магадлал байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

Тогтмол асах нэмэгдэл ногоон гэрэл нь Тээврийн хэрэгслийн жолоочид давуу эрх олгохгүй бөгөөд зөвшөөрсөн гэрлээр уулзвар нэвтэрч яваа явган зорчигч, тээврийн хэрэгсэлд заавал зам тавьж өгч хөдөлгөөнийг үргэлжпүүлэх, аюулгүй байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцох шаардлагатайг тэд онцоллоо.

Түүнчлэн дэлхийн олон оронд хэрэглэдэг энэ зохицуулалтыг хийснээрээ дээр дурдсан дөрвөн уулзвараар хөдөлгөөнд оролцогч авто машины тоо 20 хувиар нэмэгдэх тооцоотой байгаа аж. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button