АНУ ОХУ-тай харилцаагаа тасалж байна
АНУ Сирийн асуудлаар Оростой харилцаагаа тасалж байгаа тухай Америкийн Төрийн департамент мэдэгдлээ.
Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Жон Кирби Оростой энэ талаар харилцаагаа таслах болсон тухайд “Москвагийн зөвшөөрсөн тохиролцоог дагах ёстой гэдэгт Сирийн дэглэмийг Орос итгүүлж чадахгүй эсвэл хүсэхгүй байна” гэж тайлбарлажээ. Ингээд зогсохгүй Москва Дамаск хоёр гал зогсоох гэрээг зөрчин цэрэг дайны чиг баримтлалаа үргэлжлүүлэхээр шийдсэн гэж үзжээ.
Үүний хариуд ОХУ Америкийг хүлээх ёстой хариуцлагаа бусдад тохохыг завдсан гэж буруутгалаа.
Deutsche Welle