“Тоёота” ярьдаг робот худалдаанд гаргана
Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” компани бага оврын хүний хэлээр ярьдаг “Kirobo mini” гэх роботыг ирэх жилээс эхлэн дэлхий даяар худалдаанд гаргана гэдгээ албан ёсоор зарлалаа.
Том өхөөрдөм нүдтэй Киробо мини робот нь сансрын нисгэгч Коичио Ваката нарын хамт дэлхийгээс анх удаагаа сансарт ниссэн туршлагатай Киробо гэх роботын жижигрүүлсэн хувилбар аж. Роботын өндөр нь ердөө 10 сантиметр гэнэ.
Харин үнийн хувьд 39800 иэн байх юм байна. Гэхдээ энэ нь татвар оруулаагүй дүн гэдгийг албаныхан тодотголоо. Киробо мини робот нь хүнтэй харилцан яриа өрнүүлэх чадвартай бөгөөд хүний сэтгэлзүйн өнгө аясыг ч илэрхийлэх чадвартай аж. Роботыг энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх Азийн хамгийн том электроникийн “СЕАТЕС JAPAN” үзэсгэлэнд дэлгэж олонд танилцуулжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү