Ерөнхийлөгч хуулийнханд шалгуулахаар болвол зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно гэв
Тэрбээр энэ үеэр “Та АТГ-ын даргаар Д.Энхжаргалыг дэмжсэн. Түүнийг М.Энхболдтой нутгийн хүн гэдэг юм билээ. Таныг түүнийг дэмжсэн нь албан тушаалаасаа буусан ч шалгагдахгүй гэсэн тохироо байсан гэх” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
-Ерөнхийлөгчийн ажлыг өгөөд хуулийнхан шалгана гэвэл би зангиагаа зүүгээд гутлаа өмсөөд очно. Би нэг их телевиз тавьчихаад очихгүй гээд суудаг хүн биш ээ. Би хуулийг өмөөрдөг. Шударгаар ажилладаг хүмүүсийг бас өмөөрдөг. Тиймээс надад тэр хувийн ашиг сонирхол байхгүй ээ. Би хууль, шүүхийнхэн дуудвал хэзээд яваад очно.
Миний хийх ажил долоодугаар сарын 18-ны өдрөөр дуусахгүй ээ. Сая миний хүүг нэр дэвшсэн талаар асууж байна. Монголынхоо төлөө юм хийхийг хүссэн байна шүү дээ. Надад гадны иргэншил гуйгаад гадаадад хаус аваад явах сонирхол байдаггүй. Би яагаад шүүмжлэлд өртдөг вэ гэхээр би хуулийг өмөөрдөг. Би эрх ашиг гарч ирвэл Монголоо өмөөрнө.
П.ГОО
Оллоо.мн