Аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь тухайн орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, төрийн удирдлагатайгаа нягт хамтран ажилладаг үндсэн хуулийн байгууллага юм.  Тиймээс өнөөдөр Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж, аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх үүднээс байгуулагдаад 25 жил болж байгаа үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус холбоо нь Үндсэн хуульд тусгагдсан нутгийн өөрөө удирдах зарчмыг орон нутагт хуулийн дагуу хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Манай байгууллагын салбар хороодын захиралаар аймаг нийслэлийн хурлын дарга нар, гүйцэтгэх захиралаар нь хурлын нарийн бичгийн дарга нар ажилладаг. Сонгуулийн дараагаар байгуулагдсан шинэ бүрэлдэхүүнтэй анх удаа уулзаж байна. Цаашид дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Байгууллагын маань гол зорилго нь шинээр сонгогдсон орон нутгийн улс төрчдөд сургалт явуулах, тэднийг дадлагажуулах, өөрөө удирдах байгууллагаас сонгогдсон төлөөлөгчид иргэдийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг тал дээр дадлага сургууль олгох журмаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллага бэхэжсэнээрээ орон нутгийн ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй юм” гэдгийг хэллээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button