Б.Цогтгэрэл: Онгоцны саатлаас болж найман тэрбумын хохирол яригдахаар байна
Өнгөрсөн тавдугаар сард Ховд-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан МИАТ компанийн Боинг 737-800 онгоцонд техникийн саатал гарч, нислэг саатсан. Тухайн үед ОМ7056 нислэгт техникийн доголдол гарч хөөрөхөөр хурдаа авах явцдаа нислэгийн зурвасаас гарсан мэдээллийг өгч байв.
Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудаснаа өнөөдөр “Ховдын нисэх буудал дээр тавдугаар сард болсон явдалд одоогоор найман тэрбум орчим төгрөгийн хохирол яригдахаар байна” гэж жиргэв.
П.ГОО
Оллоо.мн