Засвар хийж байсан ажилчид гал алджээ

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо Татварын ерөнхий газарт өнгөрсөн баасан гарагт буюу 10 дугаар сарын 27-ны өдрийн 12:27 цаг орчимд гал гарсан. Галыг НОБГ-ын 10 дугаар ангийн аврагчид шуурхай ажиллан унтраасан юм. Тэгвэл гал гарсан шалтгаан нь тус газрын үүдний дээврийг засаж байсан компанийн ажилтан 41 настай Б, 23 настай Ө нар хар цаас нааж байгаад гал алджэ 2-5 давхрын гаднах хөөсөн пасад шатсан гэж үзэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

 

 Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button