Мялзан өвчний вакцинжуулалтад 495.8 сая төгрөг зарцуулна

Ховд аймагт мялзан өвчний  вакцинжуулалтыг өнөөдрөөс эхлэн хийхээр болжээ. Ховд аймгийн 2 сая 900 мянган малыг вакцинжуулалтад хамруулах бөгөөд энэ ажлыг сум, багт зохион байгуулах, малын эмч, хяналтын ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж буй аж.

Тэрээр Вакцинжуулалтын бэлтгэл ажил болон Вакцинийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахаар ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комиссын бүрэлдэхүүн Ховд аймагт ажиллаж, яаралтай арга хэмжээг авч байгаа юм байна. Тус аймгийн хэмжээнд мялзан өвчний вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад 495.8 сая төгрөгийг зарцуулах тооцоо гарчээ.

Мялзан өвчний вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс бод малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төврүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээг хангахаар болсон байна.

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button