Охиноо авраад өөрөө амь үрэгдсэн эцэг Хятадыг уйлуулж байна
Хятадын зүүн этгээдийн Жэжян мужийн Вензоу хотод дөрвөн орон сууц нурж, хамгийн сүүлд авсан мэдээллээр 22 хүн нас баржээ. Улмаар аврах албаныхан байшингийн нуранги дор амьд хүн үлдсэн эсэхийг шалгаж, ор сураггүй болсонд тооцогдож буй иргэдийг эрэн хайж явахдаа гурван настай бяцхан охиныг аварчээ.
Осол болсноос 12 цагийн дараа зургаан давхар нурсан барилгын дороос гурван настай бяцхан охин амьд мэнд олдсон бөгөөд эцэг нь түүнийг цээжиндээ тэвэрсэн чигтээ амьсгал хураасан байжээ. Цэл залуу 26 насны босго алхаж явсан залуу барилга нурах үед зузаан битонон хананаас охиноо хамгаалахын тулд урдаа тэвэрч, өөрөө урагш бөгтийсөн байдалтайгаар цогцос нь олдсон байна. Аврах албаны нэг ажилтан “Хүүхдээ амьд мэнд үлдээхийн тулд эцэг нь охиндоо багахан хэмжээний зайг бий болгосон байсан” гэж ярьжээ.
Ослоор 22 хүн нас барж, зургаан хүн амьд мэнд үлдсэний нэг нь тус гурван настай охин байсан аж. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Монголын мэдээ
Б.Даваахүү