ШУТИС-ийн оюутнууд ОУ-ын програмчлалын олимпиадад түрүүлжээ

Аравдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Япон улсын Тоба хотноо Олон улсын програмчлалын “Прокон -2016”  олимпиад боллоо.

Тус олимпиад эх орноо төлөөлөн   ШУТИС-ийн МХТС-ийн Компьютерын ухааны салбарын дэд профессор А.Хүдэрийн удирдсан  Програм хангамжийн оюутан  Ганзоригийн Чинбат, Тэгшбайхын Билгүүн нар амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна.

\

Энэхүү олимпиад нь Азийн улс орнуудын их дээд сургуулийн дунд зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улсад зохион байгуулагдсан шалгаруулалтад МХТС-ийн баг түрүүлэн оролцох эрхтэй болсон аж.

Б.Орхон

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button