Каратэгийн ДАШТ-ээс таван медаль хүртжээ
Олон улсын спорт каратэгийн холбооноос (ISKA) мэргэжлийн тулааны спортын ертөнцөд хамгийн нэр хүнд бүхий тэмцээнүүдийн нэг болох К-1-ийн дүрмээр зохион байгуулдаг Сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн Грек улсын Афин хотноо болж өндөрлөлөө.
Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Очир нударга” тулааны спортын төв болон “Challenger fight” клубийн тамирчид амжилттай оролцоод иржээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн -60кг-ын жинд спортын мастер Д.Ганболор алтан медаль эрэгтэйчүүдийн -65кг-ын жинд ОУХМ (олон улсын хэмжээний мастер) О.Лхасүрэн мөнгөн медаль, -70кг-ын жинд ОУХМ Ө.Төрбаяр мөнгөн медаль, -77кг-ын жинд ОУХМ Б.Наадам мөнгөн медаль хүртжээ. Мөн ахмадын -75кг-ын жинд ОУХМ Ө.Саруул-Од алтан медаль, ОУХМ Ч.Баатарсүрэн хүрэл медаль тус тус хүртэж , өндөр амжилт үзүүлсэн байна.
П.АНИР
Оллоо.мн