“Үндэсний супер лиг” ирэх сарын 4-нд эхэлнэ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард 21 аймгийн “Үндэсний супер лиг”-ийн тэмцээнийг зохион байгуулна. Зөвхөн эрэгтэй багийн дунд болох тус тэмцээнд 17 аймгийн баг оролцохоор бүртгүүлж, хоёр бүсэд хуваагдсан байна.

Бүсийн хуваарилалт

Баруун бүсийн аймгуудын багууд:

  1. Завхан
  2. Орхон
  3. Архангай Golden East Warriors
  4. Булган Legacy
  5. Өвөрхангай
  6. Хөвсгөл
  7. Ховд Алтайн Аргаль
  8. Баянхонгор
  9. Увс

Зүүн бүсийн аймгуудын багууд:

  1. Дархан Гарьд
  2. Дорнод
  3. Дорноговь
  4. Сүхбаатар Альянс Тех Харцага
  5. Төв Ургац
  6. Хэнтий ЭБЭГ Хасу мегаватт
  7. Сэлэнгэ
  8. Өмнөговь
Тэмцээн арваннэгдүгээр сарын 4-нд эхэлж, 2017 оны хоёрдугаар сард өндөрлөх юм.
Б.Орхон

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button