Эхо, рентген, сахар үзүүлэх зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй өгч байна
Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгт ирснээр Эхо, Рентген, Сахар, Даралт үзүүлэх, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын үзлэг, шинжилгээ, зөвлөгөө зэрэг үйлчилгээг үнэ төлбөргүй авах юм.
Уг нээлттэй хаалганы өдөр ХӨСҮТ-д өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Орхон
olloo.mn