1729 хүүхэд вакцин хийлгэжээ
Дархлаажуулалтын 10 хоног дууслаа. Энэ удаагийн дархлаажуулалтын аяныг Монгол Улсын Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Гепатитын В вирусын халдвараас сэргийлье” уриан дор явуулсан.
Дархлаажуулалтад Зэвсэгт хүчний 274-р анги болон аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хамрагдсан байна. Алба хаагчид элэгний Е вирусын илрүүлэг оношлогоо хийлгэж, вирусын халдваргүй тохиолдолд урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн бөгөөд нийт 140 гаруй алба хаагч буюу вакцин хийлгэх шаардлагатай алба хаагчдын 98 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.
Мөн үндэсний товлолоос хоцорсон 15 хүртэлх насны 102 хүүхдийн 97 хувь нь, сахуу, татрангийн эсрэг хоёрт вакцин хийлгэх насны 1729 хүүхдийн 95.6 хувь нь энэ удаагийн дархлаажуулалтад тус тус хамрагдсан байна.