Улсын цэцэрлэгүүдийг ээлж, дараатай камержуулна

Цэцэрлэгийн багш нартай холбоотой  олон таагүй мэдээлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх цэцэрлэгийг камержуулахаар болсон. Тиймээс “Мэдээллийн технологи бидний амьдралд” төслийн хүрээнд МТШХХГ, “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ хамтран цэцэрлэгүүдийг камержуулахаар болжээ.

Энэ ажлын эхлэл болгож, Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийг камержуулсан байна.   Ингэснээр эцэг, эхчүүд ухаалаг утас болон компьютерээсээ хүүхдүүдээ цэцэрлэгт хэрхэн сурч, хүмүүжиж, хооллож, унтаж амарч байгааг шууд харах боломж бүрджээ.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button