Сонгуулийн өдөр 943 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль маргааш буюу аравдугаар сарын 19-ний өдөр болно.
Үүнтэй холбогдуулан тус өдөр иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 6:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.
Б.Орхон
olloo.mn