Хилийн чанадад 45 иргэн нас баржээ

Монгол Улсын иргэд хилийн чанадад өвчний улмаас болон золгүй байдал, автын ослоор амиа алдах хэрэг гарсаар байна.

2016 оны эхний 9 сарын байдлаар хилийн чанадад 45 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, бүх талаар дэмжлэг үзүүлэх, шарилыг чандарлах, нутаглуулахад хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангаас тусламж олгох зэрэг арга хэмжээг Гадаад харилцааны яамнаас цаг алдалгүй авч хэрэгжүүлж иржээ.

Нас баралтын шалтгааныг ангилбал, өвчний улмаас 16, ослын улмаас 19, золгүй байдлаар 8, гэмт хэргийн улмаас нэг, амиа хорлолт гурав байна.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button