МСҮТ-ийн оюутнууд дахин жагслаа

Өнөөдөр МСҮТ-ийн зарим сургуулиуд нэгдэж, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын өнгөрөгч есдүгээр сарын 9-нд гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, дахин жагсаал зохион байгууллаа.

Оюутнууд “70 мянган төгрөгөө авъя” “Н.Номтойбаяр сайдаа шийдвэрээ эргэн хараач ээ”, “Нимгэн дэвтэр, хямд бал авдаг мөнгийг минь өгч сурах боломжоор ханга” гэсэн уриа лоозонг барьжээ.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй МСҮТ-д нийтдээ 42 мянга орчим хүүхэд суралцаж буй. Харин суралцагчдын 60 гаруй хувь нь бүтэн болон хагас өнчин, 90 гаруй хувь нь тэтгэлэг болох 70 мянган төгрөгөөрөө өрхийн орлогоо бүрдүүлэхэд багагүй жин дарах нөлөө үзүүлдэг айлын хүүхдүүд суралцдаг гэсэн тоон судалгаа байгаа юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button