Дархан-Уул аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Мөн Дархан-Уул аймгаас Орхоны чиглэлд гарах хөдөлгөөнийг өчигдөр орой нээсэн байна.

Орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул эрхэм жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button