Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд 13,9 тэрбумыг зарцуулж байна

Сум дүүргийн ИТХ-ын сонгууль санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуульд 13,9 тэрбум төгрөг зарцуулж байна.

 Үүнд:

Нэр дэвшигчийн үнэмлэх, сонгуулийн үед ажиллах шадар туслагч, ухуулагч, ажиглагч нарын үнэмлэх хэвлэхэд 43 сая төгрөг

Саналын хуудас хэвлүүлэхэд 3,3 тэрбум төгрөг

Маягт хэвлэх хүргүүлэх зардал 7,7 сая төгрөг

Тамга тэмдэг лац, саналын хуудас битүүмжлэн хадгалах уут бэлтгэх зардал 72 сая төгрөг

Автомат машиныг засварлах, зөөвөрлөх, татан авахад 2,1 тэрбум төгрөг

Санал хураалтын дүнгийн мэдээ дамжуулахад 241 сая төгрөг

Санал авах байр тохижуулах зардал 440 сая төгрөг

Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал 444 сая төгрөг

Сургалтын зардал 462 сая төгрөг

Сурталчилгааны зардал 366 сая төгрөг

Нэр дэвшигчдийн зардлыг хянахад найман сая төгрөг

Сонгуулиар ажиллаж нийт баг хамт олны хоолны зардал 4,2 тэрбум төгрөг

Сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал 1,7 тэрбум төгрөг

Сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны зардал 110 сая төгрөг тус тус зарцуулна.

 

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button