Цас их орсны улмаас зам даваа хаагджээ
Цаг агаар болон замын нөхцөл байдлаас шалтгаалан Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд түр хязгаарлаад байсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн. Авто тээврийн үндэсний төвөөс өгч байгаа мэдээллээр орон нутгийн замд хальтиргаа гулгаа ихтэй, замын гадаргууд мөсөн бүрхүүл тогтсон байгаа тул жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Мөн СЕХ-ноос сонгогчдын ирцийн талаар мэдээлэлдээ цас их орсны улмаас зарим аймаг, сумдын зам даваа хаагдсаныг онцоллоо. Өнөөдөр Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт их хэмжээний цасан шуургатайг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байгаа юм.
П.АНИР
Оллоо.мн