Гурван мазаалайгаар бүл нэмжээ
Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газарт энэ жил хоёр ихэр бамбарууштай эвш нэг удаа, сөнгө бамбарууштэй эвш нэг удаа тус тус автомат камерийн дуранд тэмдэглэгджээ. Өөрөөр хэлбэл монголын мазаалай энэ жил хамгийн багаар бодоход 3 бодгалиар бүл нэмжээ.
Энэ зун Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 16 ширхэг камерыг шинээр суурилуулж, бичлэг хийснээр анхны үр дүнгээ ийн харжээ.
Б.Орхон
olloo.mn