Худалдаа эрхлэгч нар бүтээгдэхүүнээ дутуу савладаг байжээ

Стандарт, хэмжил зүйн газар, МХЕГ-тай хамтран Улаанбаатар хотын томоохон худалдааны төв, супермаркетуудад хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, ашиглалт, сав баглаа боодолтой савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт явууллаа. СХЗГ-ын хэмжил зүйн хяналтын улсын байцаагч, улсын шалгагч нар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид, Монголын хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн шинжээчид хамтран  холбогдох хууль, эрх зүйн актын хэрэгжилтийг шалгах, худалдан авагчид дутуу савлагаатай, хаяг шошгололтын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдан авч эдийн засгийн хохирол амсахаас урьдчилан сэргийлэх зорилгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс энэ сарын 5-ны өдрүүдэд хийж гүйцэтгэжээ.

 

Хяналт, шалгалтаар нийт 160 гаруй түрээслэгчдийн 180 ш электрон жин, 1, 2, 3, 10, 25  килограмм, 450, 500 граммаар савласан гурил, будаа, гоймон, пүнтүүз, хатаасан жимс, бялуу, нарийн боов, хүнсний ногоо зэрэг 8 нэрийн 560 гаруй савласан бүтээгдэхүүнийг хамруулж, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, бүтээгдэхүүний шошгололт, нэгжийн тэмдэглэгээ, цэвэр тоон хэмжээг шалгахад хүнсний үйлдвэрлэгчид болон худалдаа эрхлэгч нар хүнсний бүтээгдэхүүний цэвэр тоо хэмжээг 15-52 гр-аар дутуу савлан хэрэглэгчдийг хохироож байсан үйлдлийг таслан зогсоож, дахин савлуулж  зөрчлийг арилгуулсан. 

 

Мөн улсын баталгааны гэрчилгээний хугацаа нь дууссан 45 хэмжих хэрэгслийг ашиглаж, хэрэглэгчдийг хохироож байсан зөрчлийг илрүүлэн, зөрчил гаргасан 20 иргэнд Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу нийт 400 мянган төгрөгийн торгууль ногдуулж арга хэмжээ авсан.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд

\

Хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн

\

Хятад улсаас оруулж ирж байгаа 25кг-ын Сүмтэй цагаан будаа 22.78 кг буюу 2.22 кг-аар дутуу савлажээ.

Б.Орхон

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button