Эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн нэгийг барьжээ

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө галт зэвсэг барьсан этгээдүүд арав гаруй хүнийг айлган сүрдүүлж, биед нь гэмтэл учруулж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн гэх дөрвөн хүнийг баривчилж, гурван хүнийг эрэн сурвалжилж байсан юм.

Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийн нэгийг барьжээ. Орхон аймгийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлагдаж байсан С.Галбадрах гэгчийг Орхон аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. 

С.Галбадрах гэгч нь ЭХТА 147.3 заасан гэмт хэрэг үйлдэн оргон зайлсан үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан юм.С.Галбадрахыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button