Н.Төгсцогт арванхоёрдугаар сард дараагийн тулаанаа хийнэ
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн бокст хүч үзэж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний хувьд одоогоор нийт зургаан тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Харамсалтай нь сүүлд хийсэн тулааныхаа үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд завсарлаад байгаа.
Тэгвэл манай тамирчны бэртэл эдгэрч, дараагийн тулаанаа товложээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “ Бүгдээрээ сайн уу. Бэртэл маань бүрэн эдгэрлээ. Арванхоёрдугаар сард дараагийн тулаанаа хийж, рингэнд гарна аа” хэмээн бичжээ.
Б.Сансар
olloo.mn