Н.Баяртсайхан: Дэлхийн банкнаас техникийн туслалцаа хүсч байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 онд төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулж байна.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ипотетийн зээлийг санхүүжүүлэхийн тулд гурван их наяд төгрөгийг өнгөрсөн хугацаанд барилгын салбар луу хийсэн байна. Энэ хэмжээний мөнгөөр барилгын материал худалдан авсан гэсэн үг.  Барилгын салбар дээр хязгаарлалт тавихгүй юм уу. Ханшаа яаж тогтворжуулах юм бэ?

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Эдийн засгаа Солонгоруулна гэчихээл зөвхөн нэг салбар луу гурван их наяд хийсэн нь бодлого нь буруу. Одоо 25.000- 30.000 орон сууц борлогдоогүй байна. Ипотекийн хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нь нийцүүлэхийн тул Дэлийн банкнаас техникийн туслалцаа хүсч байгаа. Шинжээчдийн тусламжтайгаар зах зээлийн горимд шилжүүлэх зорилт тавиад ажиллаж байна.

 

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button