”Аниргүйн мэдрэмж” тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт болно

Монголын уран зургийн галерей, Швейцарийн хөгжлийн агентлаг, харааны бэрхшээлтэй хүүхдийн  116 дугаар сургууль, “Клей арт” “Керамик арт” студийн хамтран хэрэгжүүлсэн "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэн өнөөдөр нээгдэх гэж байна.

 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын сургалтын явуулснаар сургалтад хамрагдсан 20 хүүхдэд урлагийн боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурьвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулах зорилгоор уг төслийг хэрэгжүүлжээ.

Дээрх төсөлд хамрагдсан 20 хүүхдийн нийт 122 ширхэг керамик гар урлалын бүтээлүүдийг үзэсгэлэнд тавих юм байна.

 

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button