Хүндийн өргөгчид ААШТ-ээс алт, хүрэл медаль хүртлээ
Узбекистан нийслэл Ташкент хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын Азийн АШТ аравдугаар сарын 15-20-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай улсаас гурван тамирчин өрсөлдснөөс -105 кг-ын жинд Л.Бархасбаатар 257.5 кг-ыг шахснаар хүрэл медаль хүртэв. Энэ ангилалд Казахстаны хоёр тамирчин алт, мөнгөн медаль хүртсэн юм.
Тэгвэл өчигдөр -120 кг-д Б.Чимэдцэрэн 322.5 кг-ыг шахснаар түрүүлж, Ази тивийн аварга боллоо.
Б.Орхон
olloo.mn