Парламентад хөрөнгөөрөө манлайлсан шинэ гишүүн хэн бэ

АТГ-аас төрийн өндөр дээд албан тушаалтнуудын ХОМ-ийг өнгөрсөн долоо хоногт ил болгосон. Энэ жилийн хувьд 76 гишүүнээс 44 нь шинээр сонгогдсон билээ. Тэднээс Ж.Ганбаатар 10 тэрбум төгрөгийн орлоготойгоороо гишүүдээ тэргүүлж байна.

\

Түүний жилийн орлого 10 тэрбум 304 сая 620 мянга. 111 сая 600 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3 байртай. “Lexus 570”, “Mercedes benz”, “S350L” маркийн машинуудтай. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол дансандаа 13 тэрбум 231 сая 635 мянган төгрөгтэй гэнэ.

\

Тэгвэл Б.Ундармаа гишүүн хувьд эмэгтэй гишүүдээсээ хамгийн өндөр орлоготой нь болжээ. Түүний жилийн орлого 1 тэрбум. Нэг тэрбумаар үнэлэгдэх байр, хаустай. Дансандаа 800 мянган төгрөгтэй. Мөн тэрбээр нэг байртай, машингүй. Улмаар "Бишрэлт холдинг" ХХК, "Бишрэлт пропертиз" ХХК, "Бишрэлт трейд" ХХК, "Бишрэлт" ХХК, "Капитал" банк ХХК, "Монгол эм импекс концерн" ХХК, "Веллмарт" ХХК, "Бишрэлт интернэшнл" ХХК, "Бишрэлт инженеринг энд консракшн" ХХК, "Бишрэлт индастриэл" ХХК, "Монгол мах экспо" ХХК, "Сүлд секьютири" ХХК, "Бишрэлт секьюритис" ХХК, "Монгол цемент" ХХК, "Ривер бийч" ХХК, "Хонд өргөө" ХХК, "Капиталмаркет корпораци" ҮЦК ХХК, "Капитал премиум" ББСБ ХХК, "Чингис хаан даатгал" ХХК, "Монгол милл" ХХК, "Соёмбо даатгал" ХХК, Өмнөговь эм хангамж ХХК, "Бишрэлт косметикс энд фейшн" ХХК, "Зоос гоёл" ХХК, Эрдэнэс таван толгой ХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

П.АНИР

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button