МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралдана
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тус бүлэг мэдээлэл өгсөнгүй.
Харин УИХ-ын дахь МАН-ын бүлэг үээс өмнөх хуралдаад түр завсарлалаа. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2017 оны улсын төсөв, Мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байгаа.
Тус намын бүлэг дээрх асуудлаараа байр сууриа нэгтгэхээр 16.00 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.
П.ГОО
Оллоо.мн