Тэрбумтнуудтай парламент

Төрийн өндөрлөгүүдийн бэл бэнчингийн хэмжээг олон нийтэд ил болголоо. Энэ удаад парламентад анх удаагаа сууж байгаа ч хөрөнгөөрөө бусдыгаа тэргүүлэх хэд хэдэн гишүүд байна.

Тэрбумтан гишүүдийг танилцуулъя.

УИХ-ын гишүүн Лу.Болд 17  тэрбум 864 сая төгрөгийн хадгаламжаараа тэргүүллээ. Харин шинэхэн парламентч Ж.Ганбаатар 13 тэрбум 231 төгрөгийн хадгаламжаараа аман хүзүүнд оржээ. Тэдний араас  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав 12 тэрбум, УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2 тэрбум 350  сая төгрөг, Сү.Батболд 1 тэрбум 224 сая төгрөг, А.Баделхан нэг тэрбум  төгрөгийн хадгаламжаар гишүүдийг тэргүүлж байна.

Харин тэрбумтнуудыг араас УИХ-ын гишүүн Н.Учрал 875 сая 684 сая төгрөг, УИХ-ын гишүүн Б.Батзориг 850 сая төгрөгийн хадгаламжаараа нэхэж явна.  

 

П.ГОО

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button