Б.Батжаргал олон улсын уралдаанд гуравдугаар байр эзэллээ

Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотод боллоо.

Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна. Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ.

Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал хүртэж байсан билээ.

Б.Орхон

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button