Э.Содномпилжээд байр авч өгөх аян эхэллээ
Бразилын Рио де Жанейро хотноо XV удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл медаль хүртсэн. Олимпоос медаль хүртсэн тамирчдад нутгийн зөвлөл, бизнесменүүд, төр засгаас урамшуулж, байртай болгосон.
Гэвч, паралимпийн хүндийг өргөлтийн төрөлд Монгол Улсыг төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ ганцаараа байргүй үлдсэн. Тэгвэл эх орноо төлөөлөн паралимпт амжилттай оролцсон Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
Б.Сансар
olloo.mn