Үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 3.11 саяд хүрчээ
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2016 оны эхний хагас жилийн Монгол Улсын харилцаа холбооны салбарын статистик үзүүлэлтийг нийтэлжээ.
Уг тайланд өгүүлснээр манай улсын үүрэн холбооны хэрэглэгчийн тоо 3.11 саяд хүрсэн байна. 2009 онд энэ тоо 1.74 сая хүрч байсан аж. Мөн 3G хэрэглэгчдийн тоо 2.28 саяд хүрчээ. Энэ нь 2009 оныхоос 33.2 дахин өссөн үзүүлэлт юм.
Хэрэглэгчдийн өсөлтийн үзүүлэлт нь 2015 оноос хойш тогтворжих хандлагатай байна. Учир нь үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо Монгол Улсын хүн амын тооноос давж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn