УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Европын холбооны судалгааны багийнхныг хүлээн авч уулзлаа

Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” төслийн судалгааны багийнхан УИХ-ын гишүүн, эдийн засагч  Б.Баттөмөртэй уулзах хүсэлт тавьсаны дагуу тэрбээр өнөөдөр Монгол Хятадыг хариуцсан Засаглалын секторын менежер  ноён Ж.Виктор, профессор Сингх Рупиндер, Ливеркос Панагиотис, ноён Саха Меянатан Үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал Б.Мөнхсоёл нарыг хүлээн авч уулзлаа. Судалгааны багийнхны хувьд Европын холбооноос Монгол улстай Засаглал, төсвийн удирдлага, хамтын ажиллагааны чиглэлээр 2017-2020 онд ажиллах хамтын ажиллагааг тодорхойлоход чиглэгдсэн судалгааг хийж байна. Энэ чиглэлээр ОУВС, Хятад улс, Азийн хөгжлийн банк болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Монгол улс эдийн засаг, төсвийн хувьд 2016 он төдийгүй 2017 онд ч хүндхэн байх төлөвтэйг судалгаа харуулж байна.  Эдийн засаг болон төсвийг сайжруулахад Монголд юу хийх хэрэгтэй гэж үзэж байгаа талаар эрхэм гишүүнтэй санал солилцлоо.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Монгол улсын эдийн засаг уул уурхайд түшиглэх биш ХАА, МАА, газар тариалан, аялал жуулчлал гээд бусад салбаруудаа хөгжлийн тэргүүлэх чиглэлд тавих шаардлагатай . 2017 оны төсөв хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг танаж, эдийн засгийн өсөлт бий болгох, ирээдүйд Монгол улсыг авч явах хөгжлийн бодлогод хөрөнгө оруулалтаа чиглүүлнэ гэж үзэж байгаа. Өнөөдрийн эдийн засгийн хямарлын гол шалтгаан улстөрөөс угшилтай  болохоор улстөр, эдийн засгийн шинэчлэлийг хамт хийж байж жинхэнэ шинэчлэл бий болох юм.

Мөн шийдвэр гаргах дээд байгууллага дэргэдээ маш сайн судалгааны багтай байх ёстой гэж харж байна. УИХ-ын дэргэдэх байнгын хороод дэргэдээ нарийвчилсан мэргэжлийн судалгааны багтай байж  Монгол улсын хэтийн бодлого чиглэл, эдийн засаг, төсөв төлөвлөгөө жинхэнэ урт хугацаатай хөгжлийнх болж гарч чадна. Энэ чиглэлээр та бүхэнтэй  хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ энэ үеэр хэллээ.  

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button