УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг цагдаагаас дууджээ

УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг ХУД-ийн цагдаагийн хэлтсээс дуудсан байна. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст түүнд хаягласан гомдол ирүүлсэн байна. ТТЭН-ын дарга Г.Уянга орон нутгийн сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Би саналаа өгөхгүй” хэмээн бичсэн юм.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулах нэр бүхий сэтгүүлийн эрхлэгч ХУД-ийн цагдаагийн хэлтэст “Г.Уянгын "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй” гэсэн гомдлыг ирүүлжээ. Иймээс цагдаагийн газраас Г.Уянга руу утасдаж, энэ талаар мэдэгдсэн тухай өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button