“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр” боловсруулжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа авангуутаа “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр боловсруулна” хэмээн мэдэгдэж байв. Харин Засгийн газрын 100 хоногийн босгон дээр энэ хөтөлбөрөө боловсруулж УИХ-д өргөн барихаар зэхжээ.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайд “Монгол Улс 2017 оноос улсын төсвөөс гадаад, дотоод зээлийн өрийн төлбөрөө графикийн дагуу төлж эхэлнэ. 2016, 2017 оны нэгдсэн төсвийн төсөөллөөр манай улс олсон 5 төгрөг тутмынхаа 4-ийг өрөнд төлж, үлдсэн 1 төгрөгөөр бусад зардлаа санхүүжүүлэхээр байгаа юм. Иймд “Эдийн засгийн хямралыг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийг Засгийн газраас боловсруулж ҮАБЗ-еөр хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн хямралыг давах, улмаар тогтворжуулах боломжтой бөгөөд үүнд 12- 18 сарын хугацаа шаардлагатай гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна” гэлээ.

 

П.АНИР

Оллоо.мн

 

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button