УИХ Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ерөнхийлөгчийн санаалчилсан энэ хөтөлбөрийн төсөл нь 8 бүлэгтэй.  Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх,  Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх,  Худалдан авах ажиллагаа болон төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх, Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүүлэх, Иргэний нийгмийн байгууллагын идэвх, оролцоог дэмжих, Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх, Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэшлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах, Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх, Олон улсын хамтын ажиллагаа гэсэн үндсэн 12 чиглэлтэй байхаар үзэл баримтлалд тусгасан байна.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт тавьж, хариулт авч байна.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

 

П.АНИР

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button