Биатлоны бэлтгэлийн төв Монгол Улсад баригдана

Монголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нар Төв аймагт баригдах биатлон бэлтгэлийн төвийн орчин нөхцөлтэй танилцахаар хүрэлцэн ирээд байна. 

Өнөөдөр тус төлөөлөгчдийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч хүрэлцэн ирсэнд нь талархал илэрхийлж цаашдын хөжлийн талаар ярилцав.

Уулзалтын үеэр Викто Майгуров манай оронд баригдахаар төлөвлөгдөж буй газар нь орчны хувьд нэн тохиромжтойн дээр, Пёнчан-2018, Бээжин-2022 Олимпийн наадам нь Ази тив, Монгол улстай тун ойр болохын хувьд гадны тамирчид урьдчилж бэлтгэл хийх, цаашлаад Монголын биатлоны хөгжилд өндөр ач холбогдолтойг дурдсан юм.

\

Одоогоор дэлхийн биатлоны холбоонд Украйн, Беларусь зэрэг орнууд Ази тивд бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангахыг хүсэж байгаа энэ мөчид бидний хувьд бэлтгэлийн төвтэй болох нь давуу тал болж байна.

Эх сурвалж: МҮОХ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button