Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 25км зам ашиглалтад орлоо

Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо. Тус чиглэлийн автозамын 3-А хэсгийн 10км нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, 4А хэсгийн 15км нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байршиж байна. Дээрх хэсгийн автозамыг “Арж капитал” ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд Зам тээврийн хөгжлийн яам, Дорнод, Сүхбаатар аймгийн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй улсын комисс ажилтай танилцан, хүлээн авлаа.

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамыг нийт  зургаан компани өнгөрсөн оноос эхлэн хэсэгчилэн барьж байгаа юм. Тодруулбал, “Бадрах Ойл” ХХК 53км, “Арж капитал” ХХК 25км автозамыг ашиглалтад оруулсан байна. Мөн “Өвөр залаат” ХХК-ийн 23км, “Насны зам” ХХК-ийн 27км автозамын хучилтын ажил дуусах шатандаа оржээ. Харин “Хансуун зам” ХХК-ийн барьж буй 14 км автозам суурийн ажлын шатандаа явж байгаа аж.

\

 

Б.Орхон

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button