Сурагчдын амралт пүрэв гарагт эхэлнэ

БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан.

Уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт ирэх пүрэв гарагт эхлэх ба орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах аж. Тодруулбал бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног амарна.

Уг бүтэц жил бүр нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг ба одоогийн батлаад байгаа бүтцийг тогтвортой мөрдөх юм.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button