Ам.долларын ханш 2410 төгрөгтэй тэнцлээ
Ам.долларын ханш сүүлийн хоёр долоо хоногт огцом нэмэгдэж, өдгөө 2410 төгрөгтэй тэнцээд байна.Монгол банкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2374 төгрөг 21 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2396 төгрөгөөр худалдан авч 2410 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд 2374 төгрөгөөр худалдан авч, 2394 төгрөгөөр худалдаж байна.
Эдийн засагчид ам.долларын ханшийн өсөлтийг цаашид үргэлжлэнэ хэмээн үзэж байна. Засгийн газраас зээлийн эх үүсвэрийг хайж байгаа ч одоогоор тодорхой шийдэгдээгүй байгаа юм.
Б.Сансар
olloo.mn