Монголын балет Кубын тайзнаа
БНКУ-ын алдарт бүжигчин, Кубын балетын сургуулийг үндэслэгч Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванын олон улсын балетын фестиваль XXV” аравдугаар сарын 28-ны өдөр “Гаванын Их театр”-т нээлтээ хийлээ. 50 дахь жилтэйгээ золгож буй хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус фестивальд Аргентин, Бельги, Бразил, Канад, Колумби, Өмнөд Солонгос, Куба, Франц, Монгол, Мексик, Их Британ, Испани, АНУ, ОХУ зэрэг 17 орны мэргэжлийн шилдэг бүжигчид оролцож байна.
Тус фестивальд оролцож буй Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг аравдугаар сарын 30-ны өдөр “Гаванын их театр”-т, энэ сарын 1-ний өдөр “Кубын үндэсний их театр”-т тус тус Кубын Үндэсний балетын эмэгтэй гоцлол бүжигчинтэй хамтран тоглолоо.
МУГЖ, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг Кубын үндэсний балетын сургууль, Акоста балетын сургуультай тус тус танилцаж, Монгол, Кубын балетын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох бөгөөд Кубын домогт балетчин Алиса Алонсотой ажил хэрэгч уулзалт хийх юм.
Б.Орхон
olloo.mn