МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Х.Баттулга нэрээ татжээ
Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит хурал энэ сарын 24-нд болно. Хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно. Тэгвэл Олимпийн хорооны ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчид улс төрчид олноороо нэрээ дэвшүүлсэн тухай бид мэдээлж байсан.
Тухайлбал МҮОХ-ны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нар нэрээ дэвшүүлээд байсан.
Харин дэд ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын гишүүн, сайд асан, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нар нэр дэвшсэн юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт тэрбээр нэрээ татах шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгджээ.
Б.Сансар
olloo.mn