200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлжээ
Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраажээ.
Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргасан байна.
П.ГОО
Оллоо.мн