Шигшээ багийн дасгалжуулагчид тангараг өргөнө

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталсан Үндэсний шигшээ багийн төрөл, дасгалжуулагч, тамирчныг сонгон шалгаруулах журмын дагуу 2017 оны эхэнд спортын холбоод шигшээ багийн шалгаруулалтыг зохион байгуулж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг тодруулсан билээ. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар тодорсон дасгалжуулагчид ирэх баасан гаригт буюу 24-нд тангараг өргөх аж.

“Токио-2020” олимпийн циклд үндэсний шигшээ багт ажиллах дасгалжуулагчдийн нэрс:

Жүдо бөх: Ахлах дасгалжуулагч: О.Балжинням, дасгалжуулагч: Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, Г.Дашдаваа

Чөлөөт бөх: Ахлах дасгалжуулагч: Б.Баттулга, дасгалжуулагч: Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, О.Ууганбаяр

Бокс: Ахлах дасгалжуулагч: Д.Батсүрэн, дасгалжуулагч: Н.Мөнхсайхан, Б.Пүрэв-Очир, С.Эрдэнэбат

Байт харваа:дасгалжуулагч: Ж.Нарантуяа

Хүндийн өргөлт:дасгалжуулагч Ц.Хосбаяр

Таеквондо:дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Хур Инь Ён

Пара байт харваа:дасгалжуулагч Д.Баатаржав

Пара жүдо бөх:дасгалжуулагч Б.Нарантуяа

Пара пауэрлифтинг:дасгалжуулагч Ш.Энхсайхан

Пара буудлага:дасгалжуулагч В.Ганцоож

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button